닫기
ABOUT IMS PROGRAMS CAMPUS STUDENT SERVICES ADMISSION COMMUNITY

COMMUNITY

Notice Video Gallery FAQ Free Writing Student stories News Letter

Free Writing

ээжээс нь

2022-08-18 21:38:24 | 85
Сайн уу ээжийн сайхан охин минь ээ! Миний зулзагын бүх зургууд нь ямар хөөрхөн юм бэ! Зургаа авахуулахгүй гэж нуугдаж байгаа нь хүртэл бүүр нэг эгдүү хайр хүргэсэн... муухай амьтан шүү. Ээж нь тэр зургуудыг нь бүгдийг нь цуглуулаад хадгална аа, олоон жилийн дараа үзэхэд ёстой өхөөрдөм хөөрхөн, дурсгалтай, маш гоё байх болно. Одоо маргааш нөгөөдөр, тэгээд л хүүхдүүд минь ирнэ гэж бодохоор аав ээж хоёр нь бас сэтгэл догдлоод л, хоорондоо ярьж хоног тоолоод л байж байна. Аав ээж хоёр нь 9 сарын номын баяраар хэвлүүлэх номоо бэлтгээд мааш завгүй байгаа, гэхдээ маргааш эртхэн хэвлэх үйлдвэрт номоо өгчихөөд эртхэн очиж гэрээ цэвэрлэж дарга нараа хүлээж авахад бэлтгэхээр төлөвлөж байна. Тэгэхгүй бол үнэндээ хоёр хүүхдээ явуулчихаад хөдөө явсан, ирээд номын ажилдаа орсон, тэгээд гэрээ цэвэрлэж амжаагүй ээ, уучлаарай... :-) Охиноо ямар их санаж, үгүйлж байна аа... Миний хүүхдүүд их өндөр болсон юм шиг харагдаад байгаа. Миний охин найзуудтайгаа ёстой хөөрхөн харагдаж байгаа шүү. Хатантуул гэдэг шинэ, сайн найзтай болжээ дээ. Маш сайн. Ээж нь хараад л баярлаад л байгаа. Миний охин хотод ирээд ч найзтайгаа уулзаж, цаг гаргаж сайхан зугаалж байгаарай. Хүнтэй найзлаж, нөхөрлөж үзэж байх амьдралд их чухал байдаг. Миний охин тэндээс их олзтой ирж байгаа гэдэгт ээж нь оогт эргэлзэхгүй байна. Харин ээж нь охиноороо маш их дутаж, маш их санаж, үгүйлж ганцаардаж байна. Уурлаад ч гэсэн миний охин дэргэд байна гэдэг чинь ямар гоё юм бээ... Ээж нь охиноо санаж байгаа сэтгэлээ сатааруулах гэж өөрийгөө маш завгүй байлгаж зогсоо зайгүй уулзалт, ажил төлөвлөж байгаа ч охиноо санахгүй байж чадахгүй байна. Маш хурдан охиноо тэвэрч зүрхнийх нь цохилтыг мэдэрмээр байна... Маш их хайртай шүү! Ярих сонин, сайн муу мэдээ маш их хуримтлагдчихаад байна. Захианд бичиж барагдахгүй гээч! Ирэхээр нь хэдэн өдөр буу хална аа! :-) Өнөөдрийнх Себу рүү бичиж байгаа сүүлчийн захидал болог. Ээж нь хүүхдүүддээ захидал бичихэд зориулж маш гоё захианы цаас, дугтуй худалдаж авсан. Ирэхээр нь ээлжит захиануудаа гараараа бичж өгнө өө. Компьютероор бичих чинь нэг л тиймхэн, сэтгэл санаа бүрэн илэрхийлэгдэхгүй байгаа юм шиг санагдаж байна. ээж нь өнөөдөр өглөө урам зориг өгөх гоё подкаст сонссон. Оргил гэдэг ёстой мундаг залууг дагаж байгаа. Тэр залуу полиглот. Энэ бол олон хэл сурдаг, мэддэг хүн гэсэн үг л дээ. Тэр залуу олон хэл сурдаг туршлагаа ярьсан маш сонирхолтой подкаст. Ээж нь линкийг нь явуулна аа. Ер нь сонсоход тун гэмгүй. Ээж нь эхлүүлээд хаясан хятад хэлээ үргэлжлүүлэх, бас герман хэл сурах арга барилаа олох гээд иймэрхүү подкаст сүүлийн үед маш их сонирхож байгаа юм. Үнэхээр сонирхолтой, бас үр дүнтэй байсан шүү. Ээж нь чамд загнуулах нэг ажил хийсэн,... за яахав... Ирээд мэдвэл тэр биз, мэдэхгүй бол бас нээг их аюулгүй ээ, зүгээр! За за түр баяртай. Ирэхээр нь хамт унтана аа, тэгээд хов живээ тухтай ярилцацгаая! Одоо хоёрхон хоноод ирэх юм чинь энэ сүүлчийн захиа болог! Ээж нь охиндоо маааш их хайртай шүү, ээжийн ганцхан минь ээ1! Үнсье! *-) 2022.8.18 20.38 цаг
Name
Password

insert

List