닫기
ABOUT IMS PROGRAMS CAMPUS STUDENT SERVICES ADMISSION COMMUNITY

COMMUNITY

Notice Video Gallery FAQ Free Writing Student stories News Letter

Free Writing

ээжээс нь

2022-08-14 12:58:55 | 89
Сайн уу, ээжийн муухай Бөөкүүш минь ээ? Ээж нь хүүгээ маш их санаж байна шүү. Хүүхдүүдийнхээ зургийг өдөр бүхэн хараад байх нь харин зүгээр юм. Багш нар нь маш хариуцлагатай юм аа. Миний хүүх хөөрхөн хөөрхөн зургаа авахуулаад, харин аниа нь дандаа л нүүрээ нуусан зурагтай байна ;-) Багш нь өнөөдөр миний хүүг солонгос охидын дунд ёстой од болж байгаа гэж хэллээ. Маш сайн байна, миний хүү. Олон орны хүүхдүүдтэй харилцаж, зан аашийг нь таньж, хүмүүстэй харилцаж сурах хэрэгтэй. Ийм эрдэм маш чухал. Хожим амьдралд хамгийн их хэрэг болдог эрдэм байгаа юм. Миний хүү ч энэ тал дээр алзахгүй гэж ээж нь мэддэг ч хэлж байхад илүүдэхгүй гэж бодлоо. Ээж нь хүүгээ 300 үгтэй эссе хоёрыг ч бичсэн гэхийг сонсоод ямар их баярласан гэж бодно оо! Ээж нь дэмий ч нэг өр зээл тавьж хүүхдүүдээ явуулсангүй гээд сэтгэл маш өндөр, бүүр халгисан их дүүрэн байгаа шүү. Англиар нэг өгүүлбэр бичиж үзээгүй хүүгээ ийм түвшинд сар хүрэхгүй хугацаанд хүрчихээд ирж байна гэхээр ээж нь ямар их баяртай байгааг миний хүү төсөөлөхгүй дээ! Ээж нь өөртөө инээгээд уртаар гүнзгий амьсгаа авсан. Сэтгэл дотор уужирч тэнийгээд ямар сайхан болсон гэж бодно оо... Миний хүү бичсэн, хийсэн болгоноо нямбай гэгч нь цуглуулаад бүгдийг нь авчраарай. Ирээд ээждээ сайхан тайлбарлаж өгөөрэй, хоюулаа тухтай сууж чиний хийсэн бүх юмнуудыг үзнэ шүү! Аав ээж хоёр нь хоёр хүүхдээ ирэхээр дагуулаад хэдхээн хоног нэг гоё газар очоод ирье гэж бодож байгаа. Олон хонохгүй ээ, ирэхээр нь дүрэмт хувцсыг нь авчихаад явцгаая! Монгол орныхоо түүхийн дурсгалт сайхан газруудаар явж үзнэ гэдэг чинь гадаад явахтай зүйрлэшгүй маш их үнэ цэнтэй байдаг юм. Миний хоёр хүүхэд дургүй л байх шиг байна лээ, гэхдээ ингэх хэрэгтэй байдаг юм аа. Өнөөдөр та нарт залхмаар санагдаж байгаа ч хожмын явдалд ямар их хэрэгтэй байдаг гэж санана аа. Амьдрал бол сонголт биш, бартаа бэрхшээл нь ямар ч сонголтгүй зүгээр л өөрөө дураараа чамайг чиглээд ирдэг болохоор олон зүйлд бэлэн байх хэрэгтэй болдог. Тийм зүйлийг давахад ухаан, боловсрол маш чухал. Тийм л боловсролыг олгох гэж аав ээж нь заримдаа хүүхдүүдийнхээ дургүй зүйлийг хүчээр хийлгэдэг шүү! хэдүүлээ сайхан газраар богинохон аялал хийнэ ээ! Ялангуяа эр хүнд олон газар үзэж, олон зүйлийг сонсож мэдэж байх их чухал байдаг юм миний хүү. Наанадаж л юм үзэж нүд тайлаагүй, олон сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чаддаггүй ядуу сэтгэлгээтэй эр хүнийг охид тоодоггүй юм шүү дээ! ;-) За за ээж нь өнөөдөртөө ингээд захиагаа өндөрлөе дөө. Өнөөдөр ээж нь гэртээ амарч хүүхдүүдээ ирэхэд бэлтгэж, өрөөг нь цэвэрлэх бодолтой байна. Миний хүү эгчийгээ сайн харж хандаж байгаарай. Соёмбоогоо ч бас харж, ойр яваарай! Хүүдээ дэндүү их хайртай ээж нь 2022.8.14. 12.05 цаг
Name
Password

insert

List