닫기
ABOUT IMS PROGRAMS CAMPUS STUDENT SERVICES ADMISSION COMMUNITY

COMMUNITY

Notice Video Gallery FAQ Free Writing Student stories News Letter

Free Writing

ээжээс нь

2022-08-18 21:52:35 | 86
Сайн уу ээжийн муухай амьтан минь ээ? Хүүгээ байхгүй болохоор ээжийнх нь нойр хүрэхгүй, дандаа терафлу ууж унтаж байгаа. Тэгээд ч сайн нойр хүрч өгөхгүй эргэж хөрвөөгөөд л... бас дэр тэвэрч унтаж байгаа гээд бод доо... Миний хүүхдүүд ээждээ ямар том орон зай эзэлдгээ мэддэг үү... Ээж нь нэг л зүйлээс маш их айдаг юм байна, тэр бол хүүхдүүд минь том болоод ээжийгээ орхиод явах тэр мөч. Энэ сарын хугацаанд ээж нь энэ мөчид өөрийгөө бэлтгэх ёстой юм байна гэдгээ маш сайн ойлгосон. Аав ээж хоёр нь шинэ номоо хэвлэлтэд өгөх гээд мааш их ажилтай байгаа боловч хүүхдүүдээ санах сэтгэлийг их ажил сатааруулж оогт чадахгүй байна. Аав ээж хоёр нь маргааш эрт хэвлэх үйлдвэрт номоо хүлээлгэж өгчихөөд эртхэн гэртээ харьж гэр орноо цэвэрлэж дарга нараа хүлээж авахад бэлтгэнэ гэж төлөвлөсөн. Ирэхээр нь ярих сонин маш их байгаа шүү. Сайн муу мэдээ олон бий, ээж нь наана цаана нь оруулаад л ярьж өгнө дөө. Аан тийм, нээрээ хүүхдүүдээ ирэхээр Амгаа ах Цэнгэл эгчтэй нь нэг сайхан газар орж хоол идэнгээ та хоёрын аяллын сонин сайхныг яриулъя гэж тохирсон шүү. Бас ирмэгцээ нээг их удалгүй хичээлдээ орох болохоор шууд гарч дүрэмт хувцсаа авах хэрэгтэй болно байх. Тэгээд л хичээл орох нь дээ. Миний хүүхдүүд песогоо наанаа дуусгаад ирээрэй, Ээж нь эгчид нь бичсэн захиандаа хэлэхээ мартсан байна, миний хүү аниадаа хэлээрэй. За ингээд маргааш , нөгөөдөр гээд л миний зулзаганууд ирэх тул энэ захиа Себуд бичиж байгаа сүүлийн захидал болог. Ээж нь захиагаа хүүхдүүддээ угаасаа бичсээр л байна. Харин сая захидал бичихдээ зориулж маш гоё захидлыг цаас, бас дугтуй авсан. Түүндээ гараараа захидлаа бичиж өгнө өө. Компьютероор бичих нэг л тиймхэн, сэтгэл бүрэн гарч чадахгүй байгаа юм шиг санагдаад байна. ээжийн хүү ирээд ээжийнхээ захидлын хариунуудыг заавал бичээрэй. Ээж нь хүүдээ хязгааргүй их хайртай шүү! Хөөрхөн зулзагаа чанга тэврэн үнсье! Ээж нь 2022.8.18 20.52 цаг
Name
Password

insert

List